Өндөг тансаг хэрэглээнээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Өндөг тансаг хэрэглээнээс гарлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн аравдугаар сард “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаа хийхдээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсч байгаа шалтгааны талаар асуусан сэтгүүлчид “Өндөг үнэд орсон бол идэхээ л больчих. Арвайн гурил гэж нэг сайхан хоол байна” хэмээн хариулж, өндөгийг тансаг хэрэглээнд оруулсан. Үүнээс хойш сошиал ертөнцөөр өндөгийг тансаг хэрэглээ гэж ихэд шуугих болсон юм. Тэгвэл өндөг тансаг хэрэглээнээс гарч эргээд энгийн хэрэглээ болжээ. Учир нь дэлгүүрүүдэд өндөгний үнэ буурсан бөгөөд дунджаар 350 төгрөгөөр худалдаалж буй бол бөөний төвүүдэд 290-300 төгрөг байна. Цаашид ч өндөгний үнэ буурах гэнэ. Учир нь ОХУ-аас импортолж буй өндөг хямд орж ирэх болжээ. Тиймээс зүй ёсоор өндөг тансаг хэрэглээнээс шахагдаж байна. Харин одоо тансаг хэрэглээнд орох нь холгүй байгаа махны үнийг бууруулах л үлдлээ.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж