Архангай аймгийн ГХУСАЗСЗөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран жил бүр уламжлал болгон “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулж ирсэн.
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2014” тэмцээн 2014 оны 05 дугаар сарын 30-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газар амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд оролцогч баг тамирчид 5 төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс тэргүүн байранд IV цэцэрлэгийн “Золбоо” баг шалгарч алтан медаль өргөмжлөл, мөнгөн шалгнал, шилжин явах цом, дэд байранд Ирээдүй цэцэрлэгийн “Ирээдүй” баг шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, гутгаар байранд VI цэцэрлэгийн “Зохицуулагч” баг шалгарч алтан медаль өргөмжлөл, мөнгөн шагнал, Шилдэг зохицуулагч хүүхдээр багийн ахлагчаар Ирээдүй цэцэрлэгийн “Ирээдүй” багийн ахлагч Б.Дөлгөөнтамир шалгарч алтан медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар, Хамт олноо сайн удирдан оролцсон IV цэцэрлэгийн багш н.Минжжалам шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдав.
Цаашид дээрх тэмцээнийг аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулж байхаар ажлын хэсэг шийдвэрлэв.
Эх сурвалж: www.zasag.mn/m/arkhangai