Улс нь мөнгөөр гачигдаж, улстөрчид нь туйлсаар

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Улс нь мөнгөөр гачигдаж, улстөрчид нь туйлсаар

Монгол Улсын эдийн засаг хямарч улсын төсөв улайчихаад байгаа. Ард иргэдинй амьдрал ч хэцүүдэж ар хормойгоо авч урд хормойгоо нөхөн байж амьдралаа залгуулж буй. Гэтэл зарим томчуудад эдийн засгийн хямрал нөлөөлөөгүй бололтой, Сангийн сайд Ч.Улаан 40 саяар хурдан морь худалдаж авсан гэх яриа гараад байгаа юм. Тодруулбал, Ч.Улааны уяач И.Чулуунбаатар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харъяат Монгол Улсын Манлай уяач Г.Дамбын адууны угшилтай соёолон хүрэн азаргыг 40 саяар худалдан авчээ.  Энэ хүрэн азарга нь дааган цагаасаа хойш айраг түрүү алдаагүй, Г.Дамбын алдарт хүрэн азарганы төлийн төл аж.  Ийнхүү улс орон нь мөнгөөр гачигдаж,  улстөрчид нь мөнгөөр туйлсаар л.

 О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж