А.Басхүү чөлөөт бөхдөө номын буян өргөлөө

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

А.Басхүү чөлөөт бөхдөө номын буян өргөлөө

А.Басхүү чөлөөт бөхдөө номын буян өргөлөө

Бөхийн чөлөөт барилдааны Олон улсын шүүгч, Монголын чөлөөт бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн ахлагч  Адуучийн Басхүүгийн "Чөлөөт бөхийн сургалт дасгалжуулалтын онол, арга зүй" номын нээлт өнөөдөр болно. Монголын чөлөөт бөхийн спортын хамгийн үнэ цэнэтэй гарын авлага болохуйц уг бүтээл түүх, баримт, амжилт, бөхийн ирээдүй сонголтоос эхэлнэ.

Сайн хөтөлбөр, шилдэг бөх бэлтгэх түлхүүр, зөв төлөвлөлт, ололтын үндэс, хяналт, шинжлэх ухаанч хандлага, дэлхийн шилдэг бөхчүүдийн мэхээс суралцахуй эгзэгтэй мөч, сургамж гэсэн долоон бүлгээс бүрдэж байгаа аж.

Чөлөөт бөхийн спортын үүсэл хөгжлээс эхлээд өнгөрсөн цаг хугацаан дахь бүхий л голлох амжилт, шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын тухай, бөх сонгох арга зүй хийгээд чөлөөт бөхийн сургалт, дасгалжуулалтын цогц хөтөлбөр, мэхний хувилбар гэхчлэн онол, арга зүйн бүхий л мэдээллийг багтаасан уг номыг бүтээхэд доктор Д.Ганбат хамтран ажиллажээ. "Чөлөөт бөхийн сургалт дасгалжуулалтын онол, арга зүй" номын нээлтэд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Хөдөлмөрийн баатар З.Ойдов нарын тэргүүтэй олон зочид хүрэлцэн ирсэн байлаа.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж