Дэлхийн шилдэг их сургуулийн тэтгэлэг олгожээ

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг их сургуулийн тэтгэлэг олгожээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн 85 хүүхдийн төлөөлөл болгож 10 сурагчид батламж гардуулсан байна. Дэлхийн шилдэг 100 сургуульд шалгалт өгч тэнцсэн залуусын сургалтын зардлыг төрөөс санхүүжүүлэх тухай ерөнхийлөгчийн зарлигийн дагуу БШУЯ сонгон шалгаруулалт явуулсан ажээ. Эдгээр залуус дунд дэлхийд чансаагаараа гуравт жагсдаг Вашингтон мужийн “Беркли” их сургуульд тэнцсэн хүн хоёр хүн байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Мөн дийлэнх нь дэлхийд чансаагаараа эхний 20-д багтдаг сургуулиудад шалгалт өгч тэнцсэн байна. Энэ нь хүн амын тоо багатай манай улсын хувьд боловсролын чанараараа үзүүлж байгаа маш өндөр амжилт болохыг албаныхан онцоллоо.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж