


Дуучин Alicia Keys өнгөрсөн баасан гаригт “Өглөөний мэнд, Америк” шоу нэвтрүүлгийн энэ зуны цуврал концертын нэгт оролцжээ. Өнгөрсөн сард Alicia Keys продюсер Swizz Beatz-тэй албан ёсоор гэр бүл болж байгаа болон бие давхар гэдгээ зарласан билээ. “Өглөөний мэнд, Америк”-ийн концерт дээр бага зэрэг жин нэмсэн дуучин бүсгүй цагаан өнгийн богино комбинзон өмсч, гартаа метал өнгийн сүртэй бугуйвчууд зүүсэн нь дэгжин харагдуулж байлаа. Харамсалтай нь дуучин бүсгүй энэ удаа гутлынхаа размерын сонголтыг андуу ташаа хийсэн бололтой. Түүний өмссөн өнгө өнгийн судалтай ганган туфль нь бараг л сугачих шахаж байсан гэнэ.
Мөн тэрбээр өчигдөр болсон “2010 BET Awards” дээр реп домог болсон Jay-Z-тэй хамтран алдарт “Empire State of Mind” дуугаа дуулсан байна. Дуучин бүсгүй ирэх арванхоёрдугаар сард нярайлах юм.
Ж.Нил