Селтикс Брад Миллерийг онилов

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Селтикс Брад Миллерийг онилов

“Бостон Селтикс” энэ зуны чөлөөт агент болох тоглогчдоос Брад Миллерийг ихээхэн сонирхож байгаа тухай Yahoo Sports мэдээллээ. “Селтикс”-ийн энэ зун чөлөөт агентаас сонгох гол хоёр тоглогч нь Рэй Аллен, Брад Миллер нар болсон байна. Рашийд Уоллес зодог тайлж, Кэндрик Пэркинс өвдөгний бэртэл авсан учир тэдэнд туршлагатай төвийн тоглогч хэрэгтэй. Рэй Аллен бол мэдээж зайлшгүй үлдээх ёстой тоглогч. 34 настай ахмад тоглогчид “Бостон”-ы зүгээс дундаж гэрээг санал болгох бөгөөд төв болоод довтлогчийн байрлалд тоглуулах зорилгоор авна. Миллер удаан ч гэсэн туршлага холын зайн шидэлтүүд нь ямар их хэрэг болж байгааг “Чигаго Буллс” багт талбайд өнгөрүүлсэн минут бүр харуулна.

“Чигаго Буллс” багт 82 тоглолтыг өнгөрөгч улиралд хийсэн Миллер “Селтикс”-т ирвэл довтолгооний хувилбарыг нэмэх нь ойлгомжтой. “Бостон Селтикс” түүнээс гадна дасгалжуулагч Док Риверсийг авч үлдэх ёстой. Риверс сүүлийн жилийн гэрээгээ цуцалж Орландо хотод байгаа гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх шийдвэр гаргах гэж байсан. Гэвч одоо бүх зүйл нааштайгаар эргэх боломжтой гэнэ. Учир нь Риверс драфт болон чөлөөт агент дээр Дэнни Эйнжтэй хамтдаа одоог хүртэл ажиллаж байгаа юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж