Болжморуудад таалагдсан Н.Алтанхуягийн жиргээ

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Болжморуудад таалагдсан Н.Алтанхуягийн жиргээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд жиргээчдийн хувьд хүүхдийн баярын уур амьсгал, үйл явдлаа хуваалцаж өнгөрөөсөн өдрүүд байлаа. Гэхдээ онцлох жиргээнүүдээс шүүлт хийж харвал Ерөнхий сайд Н.Алтанхуягын дөрөв таван ч жиргээ топ 10 жиргээнд багтчихсан байв.  

Түүний “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2.7 км дугуй, гүйлт, цанын зам болон хөл бөмбөг, сагсан бөмбөг, Теннисний талбайтай боллоо” гэх жиргээ хамгийн олон удаа түгэв. Энэхүү жиргээнийх нь араас тодорхой зарим хүсэлт ирснээс онцловол “Элсний волейболын талбай хийлгээч Е.Сайдаа. Элснээс,нарнаас энерги, витамин цуглуулж авдаг шүү” гэдэг байв.

Ерөнхий сайдын дараа дараагийн жиргээнүүд “Өвлийн хүлэмжийг Засгийн газар дэмжиж, хөрөнгө оруулалт хийснээр нарийн ногооныхоо хэрэглээг дотооддоо хангах боломж бүрдэж байна” “Зөвлөгөө, мэдээлэл, яаралтай тусламж, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх хүүхдийн тусламжийн утас 108 ажиллаж эхэллээ” зэрэг мэдээллүүд байв. Хүүхдийн баярынх нь өдөрт хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд туслах үүрэг бүхий сүлжээ ажиллаж эхэлсэн талаарх мэдээлэлд нь олон хүн талархаж байв.

Мөн өдөр төв талбай дээр хогыг амттанаар сольж байсан арга хэмжээг талархан дэмжсэн, цэвэр цэмцгэр тэмдэглэсэн нэгэндээ урмын үгийг хайрлаж байсан бол голын эрэг дагуу баяраа тэмдэглэсэн нөхдийг тарьсан хогны талаарх шүүмжийг ч хэлцгээж байв.

Хүүхдийн баярыг тойрсон жиргээнээс онцловол

-Сая мэдээгээр 10 орчим насны охин ярьж байна. Энэ өдрийг хүүхдийн баяр гэхээсээ илүү хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгож тэмдэглээсэй гэнэ.

-Хүүхдийн баяраар төлбөр төлдөг байсан зогсоолууд төлбөргүй болсон нь тун сайн хэрэг байлаа.

-Хүүхдийн баяраар эцэг эхчүүд үрс дээ гудамж талбайд хог хаяхгүй байх үлгэр дууриалал үзүүлээсэй…

Хүүхдийн баяр Хогийн баяр биш…хог бүү тарь!

-Бяцхан үрсдээ хамгийн сайхан дурсамж үлдээхээр баярлуулж байх өдөр бол 6 сарын 1 🙂
6 сарын 1-нд салхигүй намуухан өдөр болж байсныг ерөөс санахгүй юм, Жилийн жилд нэг иймэрхүү бүүдгэр бас салхитай байх юм.

-Орон нутгаас манай хотод тvр оршин сууж байгаа найзууд минь ээ, манай хотынхон Хvvхдийн баяраар машиныхаа гэрлийг асааж явцгаадаг юм шүү дээ.

-Хүүхдийн баяраар дэлгүүрүүд борлуулалт муутай бараануудаа уутлаад л зарчихдаг юм шиг санагддаг. Бид энэ бэлэг өгдөг соёлоо жаахан өөрчилвөл

-Хүүхдийн баяраар замын түгжрээнд л өдрийг өнгөрөөлөө.

Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж