
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Дэлхийд алдартай олон одууд хүрэлцэн ирж үзэж байгаа бөгөөд NBA-гийн супер од Коби Брайнт тэдний дундаас олны анхаарлыг илүүтэй татжээ. Тэрээр ӨАБНУ-д зургадугаар сарын 27-нд очиж, АНУ- Ганын шигшээ багуудын тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, нэрт хоккейчин Яромир Ягр нарын хамтаар үзсэн бөгөөд баг нь ялагдал хүлээсний дараа “Би ихэд харамсаж байна. Гэхдээ нэг нь ялж нөгөө нь ялагддаг нь аль ч спортын дүрэм. Өнөө орой Ганын залуучууд илүү сайн байлаа” гэжээ. Мөн түүнээс “Хамгийн их дэмждэг тоглогч тань хэн бэ?” гэж асуухад “Миний хамгийн дуртай хөлбөмбөгчин Дидия Дрогба. Тэр бол Зааны ясан эрэг улсаас төрөн гарсан өнөө цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгч” хэмээн хариулсан байна. Өчигдөр Коби Брайнтын хувьд ӨАБНУ-ын Блүмфонтэйн хотын “Совэто” бага сургуулийн хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийж, дараа нь Англи- Германы шигшээ багуудын тоглолтыг үзэж сонирхсон байна.
Score studio.