Намын бүлэг, байнгын хороодыг энэ сараас хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Намын бүлэг, байнгын хороодыг энэ сараас хуралдуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ сарын 20-ноос эхлэн УИХ дахь намын бүлэг, байнгын хороодыг хуралдуулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар дөнгөж сая УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын хаврын чуулганы нээлт ирэх сарын 5-ний өдөр болно. Түүнээс урьтаж, УИХ дахь намын бүлэг, байнгын хороодын хуралдааныг эхлүүлэх болсон нь УИХ-ын хаврын чуулганыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахтай холбоотой  болж байна гэж мэдэгдлээ. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тэргүүнд Сонгуулийн тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслүүд жагсаж байна.
Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж