Жил бүр Эх үрсийн баяраар монголчууд бид Чингисийн талбайгаа хогоор дардаг жамтай. Энэ жил ч энэ зуршлаа эвдсэнгүй. Хүүхэд багачууд баяраа тэмдэглэж, эцэг эхчүүд ч тэднийгээ баярлуулах гэж Улаанбаатар хотынхоо төв талбай болох Чингисийн талбайд авчирч, урлагийн тоглолт сонирхуулахын зэрэгцээ элдэв амттанаар баярлуулдаг. Гэвч хэрэглэсэн зүйлсийнхээ хогийг хогийн саванд хийх зуршил одоо хүртэл суусангүй. Хэдийгээр өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил хогны асуудал харьцангуй бага байгаа ч тэмдэглэлт баяраар бахархал болсон талбайгаа цэвэрхэн байлгаж чадахгүй байгаа нь харамсмаар. Хөөрхий Чингисийн талбай их дээд сургуулийн төгсөлтийн баяраар лонхонд, хүүхдийн баяраар хогондоо дарагдаж, гундсаар олон ч жилийн нүрийг үзлээ дээ. Ядаж л байхад Чингисийн талбайдаа хогийн сав арвин тавиад өгчихвөл тэр болгон хогондоо дарагдаад байхгүй л болов уу.
Э.ТЭКҮ