Хуучирсан мэдээ: 2014.06.01-нд нийтлэгдсэн

Эх үрсийн баяр нижгэр болохын хэрээр их хотын маань гудамж, талбайд хүн хөдөлгөөн гэж чигтэйхэн. Хаа сайгүй үйлчилгээний байгууллага, хувь хүмүүсийн хийсэн бүтээгдэхүүний борлуулалт ч чамгүй байгаа бололтой. Харин бие засах газрын хувьд тааруухан. Тиймээс ч Чингисийн талбай дээр ажиллах таван хаалгатай 00-ын гадаа эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшидгүй жагсаж байгаа нь энэ. Хальт харахад амттай хоолонд жагсаж байна уу гэж андуурахаар. Гэвч дотор нь ороход амттай хоол үнэртэх нь юу л бол. Үйлчилгээний байгууллагуудын бие засах газар ч мөн үнэ хүрч байгаа сурагтай. Зарим нэг үйлчилгээний байгууллагуудаар ороход “00 ажиллахгүй байгаа эсвэл 200 төгрөг” гэж байх юм. Уг нь хуулиараа бол үйлчилгээний байгууллагууд бие засах газраараа үнэ төлбөргүй үйлчлэх ёстой шүү дээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж