Бяцхан зураачид үеийнхээ найзуудыг баярлуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.01-нд нийтлэгдсэн

Бяцхан зураачид үеийнхээ найзуудыг баярлуулж байна

Эх үрсийн баяр энэ өдөр олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. 

“Blue moon art” галерейн гишүүн уран бүтээлчид өнөөдөр бяцхан хүүхдүүдэд зориулан онцгой өдөрлөг хийж буй. Уг өдөрлөгөөр “Blue moon art” галерейд зочилсон хүүхэд бүр өөрсдийн хөрөг зургаа зуруулан, уран бичлэгээр нэрээ бичүүлж, уралдаанд оролцон бэлгээр шагнуулж, эх үрсийн баяраа урлагтай нөхөрлөж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж байна.

Хамгийн сонирхолтой нь уран зураг сонирхдог хүүхдүүд үеийнхээ найзуудад зураг зурж өгч байгаа нь эгдүүтэй харагдсан шүү.

Нийт 60 гаруй уран бүтээлчд оролцож буй уг өдөрлөг нь өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжлэх нь ээ.

Дашрамд сонирхуулахад уг өдөрлөгт оролцсон хүүхэд бүр үнэ төлбөргүй үйлчилж байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж