Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив

Хуучирсан мэдээ: 2014.06.01-нд нийтлэгдсэн

Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив

Фото: EPA/ETIENNE LAURENT

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Гван Чинийг албан тушаалаас нь огцруулж оронд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө томилсон тухай "Ренхап" агентлаг мэдээлжээ.

 

Батлан хамгаалахын  шинэ сайдаар томилогдож байгаа Хан Мин Ку нь өмнө нь жанжин штабуудын дарга нарын хороог  удирдаж байсан  гэнэ. Хан Мин Куг парламент нь баталтал Ким Гван Чин сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг хамтран  хийж байх ажээ.

 

Тавдугаар сарын 22-нд Пак Кын Хе Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын  газрын дарга Ким Чан Сугийн огцролтыг хүлээн авсан. Түүний аппарат нь ослын байдлын “хянах цамхаг” гээд "Сэвол" зүтгүүр онгоцны живсэн хэргийн хариуцлагыг өөртөө авсан юм.

 

"Сэвол" онгоцны ослын улмаас Ерөнхийлөгчийн нэр хүнд эрс унасан ба тэрээр хэд хэдэн удаа уучлалт гуйснаас гадна Ерөнхий сайд нь огцорсон юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж