Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн нэгдсэн байр сууринд хүрсэн байна.

Хэлэлцсэн асуудлууд ерөнхийдөө энэ долоо хоногт УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлууд руу чиглэсэн байв. 

Эхний асуудал нь Монгол Улсын Эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар байсан бөгөөд ажлын хэсэг гарсан аж.  Хуралдаанд ажлын хэсгүүд дүгнэлтээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд нэмж санал гаргасан байна.  Ингээд саналуудыг  нэмж тусгаад байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахыг ажлын хэсгүүдэд даалгажээ.

Хоёрдугаар асуудал бол Банкан дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Засгийн газрааас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Мөн бүлгээр дэмжигдсэн хуулийн төсөл бол Зарим байгалийн цогцолборт газрын хилийн захад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоол байлаа.

Өнөөдрийн хэлэлцсэн чухал асуудлын нэг бол Могойн голын нүүрсний уурхайг түшиглэж Дулааны цахилгаан станц барих тухай асуудлын талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг дуудаж бүлэг дээр тайлбар авч, дүгнэлт гаргасан аж.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж