"Ролан Гаррос" тэмцээний эхний тойргуудад ялагдал хүлээсэн дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, Данийн Каролина Возняцки нарын шилдэг теннисчид өдгөө нарлаг Майамид амарч байна.
Талбайн теннисний оны хоёр дахь "Их дуулга" болох "Францын нээлттэй тэмцээн" эдгээр өдрүүдэд Парис хотноо үргэлжлэн явагдаж буй. Тус тэмцээнд аваргаа хамгаалах зорилготой очсон дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс хоёрдугаар тойрогт Испанийн залуу теннисчин Гарбинье Мугурузат ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. 21 настай Мугурзат өдгөө шөвгийн 16-д шалгараад байна. Мөн тус тэмцээнд 13-т эрэмбэлэгдэн тоглосон Данийн Каролина Возняцки ч тэмцээний эхний тойрогт ялагдал хүлээсэн.
Нэрт теннисдийн хувьд "Ролан Гаррос"-ын тэмцээнээ дуусгасан ч Майамид ирэн NBA-гийн тоглолтыг үзэж, далайн эрэг дээр цагийг өнгөрүүлжээ. Тэд өнгөрөгч бямба гаригийн шөнө болсон Дорнод бүсийн аваргын төлөөх "Майами Хит", "Индиана Пейсерс" багийн тоглолтыг сонирхжээ. Мөн нарлаг Майамигийн далайд зугаалахаа ч мартсангүй.
Хэдийгээр тэд "Роллан Гаррос"-т амжилтгүй тоглосон ч энэ сарын сүүлээр эхлэх "Уимблдон"-нд хүчтэй бэлтгэлтэй ирэх нь дамжиггүй.
Ч.ШАРХҮҮ