Монголын Үндэсний түүхийн музей Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа үнэгүй үйчилж байна. Түүх, өв соёлоо сурталчлах зорилгоор бяцхан хүүхдүүддээ үнэ төлбөргүйгээр бүтэн өдрийн турш үйлчлэх аж.
Хүүхдийн баярын өдрүүдэд олон арга хэмжээ зохиогдож байгаа ч түүх, соёлын уламжлалаа суртачилах Монголын Үндэсний музейн ах, эгч нар нь бяцхан үрсдээ үнэгүй үйлчилж, нэг өдрийг музейд өнгөрүүлэх боломж олгож байгаа аж.
Монголын Үндэсний түүхийн музей нь нэн эртний чулуун зэвсгийн үеэс эхлээд өнөөг хүртэлх үеийн түүх, архелоги, угсаатны холбогдолтой 50 мянган орчим үзмэрээс бүрддэг. Эртний Монголын түүх, уламжлалт хувцас, гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрэн, Богд Хаант Монгол Улс, Ардчилал, шинэчлэлийн үе зэрэг арван танхимтай Үндэсний музей 17.00 цаг хүртэл ажиллана.
Ш.ОЧ