Оросыг айлгах гэсэн генерал

Хуучирсан мэдээ: 2014.06.01-нд нийтлэгдсэн

Оросыг айлгах гэсэн генерал

Донбасс сөнөөгдсөн хошууч генерал Кульчицкий партизаны дайнд бэлтгэж байжээ.

Сергея Кульчицкий.Фото: Арсен Аваковын Facebook дэх хуудаснаас

 

Донбассын өөрийгөө хамгаалах хүчнийхний сөнөөсөн 12 цэргийн албан хаагчийг тээж явсан нисдэг тэрэгний тухай мэдээлэл блогчдын анхаарлын төвд байна. Сөнөөгдсөн нисдэг тэргэнд  хүчний ажиллагаанд оролцож байсан  хамгийн том тушаалын офицер явсанд нь гол нь биш харин түүний тухай баримтууд тэдний сонирхлыг татжээ.

 

Сергей Кульчицкийн намтар нь Украины армийн дээд офицерүүдийнхээс ялгагдах зүйлгүй. Тэрээр 1963 онд Зүүн Германы Веймар хотод Зөвлөлтийн армийн офицерийн гэр бүлд төржээ. 1981 онд Уссурийн Суворовын сургуулийг, 1985 онд Рокосовскийн нэрэмжит Алс дорнодын дээд командлалын дунд сургуулийг улаан дипломтай төгсгөсөн байна. Хойд флотын тэнгисийн явган цэрэгт алба хааж байгаад Зөвлөлт задарсны дараа Украинд очжээ. Үндэсний гварди, десантын дайралтын суманг даргалж байсан байна. Батлан хамгаалахын академийг 2003 онд төгсгөөд Дотоодын цэргийн бригадын захирагч болсон байна.  Хоёр жилийн өмнөөс Украины ДХЯ-ны Дотоодын цэргийн байлдааны болон тусгай бэлтгэлийг хариуцан захирч иржээ.

 

“Эксперт” сэтгүүлийн сурвалжлагч Марина Ахмедова амь үрэгдсэн генерал  бол гуравдугаар сард Майданы сурвалжлагад орсон байсан “цэргийн нэгэн том тушаалтан” мөн гэсний дараа интернэтээр түүний тухай ихээхэн шуугих болсон.

 

Славянскт сөнөөгдсөн нисдэг тэрэгний  хар утаа, 29.05.2014.

Фото: Александр Земляниченко / AP

 

Майданы ялалтын дараа Сергей Кульчицкий тэдэнтэй нийлэв. Сонголт хүнд байсан ч улс оронд өрнөж буй үйл явдал түүнд нөлөөлсөн гэж өөрөө хэлж байсан. Эсэргүүцэл явагдаж байхад тэрээр ерөнхийлөгчид үнэнч хэвээр байлаа. Харин засаг солигдсоны дараа генерал Майданы дайчдыг Оросын армийн эсрэг бэлтгэх болжээ.

Генерал Киевын эрх баригчид хамгаалалтад суухгүй, террор хүртэл бүхий л аргыг Оростой тэмцэхэд хэрэглэнэ гэсэн байна. Кульчицкий Оросын  галт тэрэгний буудлуудыг дэлбэлэнэ, нутаг усыг хордуулна. Крымд партизаны дайныг эхлүүлнэ гэсэн байна.

Ерээд оны эхээр түүнийг украин үндэстэн гээд цэргийн ээлжит цолыг олгоогүй учраас Оростой хувийн тооцоотой гэж Кульчицкий ярьсан юм. Мөн тэрээр цэргийн карьер хийхээр Украинд очсоноо ч хүлээн зөвшөөрч байлаа. Тэрээр 49 насандаа хошууч генерал цол авчээ.

Сергей Кульчицкий

 

Сергей Кульчицкий:

"Дуэл хийж бид үзэлцэхгүй, гэхдээ бид та нарыг жорлонд чинь цуслах болно. Танай нутаг дэвсгэрт ч бүхий л аргаа хэрэглэнэ. Танай галт тэрэгний буудлууд дэлбэрч байх болно… Та нараас энгийн бус хэнийг хөнөөх нь надад падгүй. Яагаад би та нарыг хайрлах ёстой юм бэ?»

"Хэрэв та нар Крымын өөрийнх гэж байгаа бол тэнд нууц террор эхлэх болно. Биднийг Америк, Европ эсвэл Англи аврана гэдэгт би итгэхгүй. Тэд харин биднийг хоорондоо байлдуулах сонирхолтой байгаа».

"Бид танай худгуудыг хордуулна. Ямар нэгэн хорыг усанд чинь асгана. Бид та нарын жорлонд цуслан хөнөөх болно. Би үүнийг хийнэ. Би дайчдаа илгээнэ харин өөрөө очихгүй… Та нар биднээс айж байгаасай гэж би хүснэ».

Нэгэн ийм генерал антитеррорын ажиллагаандаа амь үрэгдлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж