Украины хэрэг явдал.Тавдугаар сарын 31
Киев хотын төвд эсэргүүцэл гаргагчид гудамжны хамгаалалт буулгахыг эсэргүүцэн машины хуучин дугуй шатааж эхлэв. Эрх баригчид Майдан дахь майхнуудыг буулгахын тулд нэг буулгасан майхны төлөө 15 мянган гривен төлж байна гэж тэнд үлдэгсэд ярьж байна.
Фото: EPA/SERGEY DOLZHENKO
- Хотын аж ахуйн албаныхан Киев хотын төвийн Динамо метроны станцын ойролцоох бэхлэлтийг буулгаж зөөжээ.
- Украины ДХЯ “Энхийг сахиулагч нэртэй тусгай суманг самуунтай районуудад байдлыг тогтворжуулахын тулд байгуулж эхэлснээ зарлав.
- Украины хүчнийхэн Славянск хотын ойролцоох Семеновка сууриныг их буугаар буудлаа. Орон сууцны хоёр байшин буудлагад нэрвэгдлээ.
- Украины Ерөнхий прокурорын газраас намуудыг салан тусгаарлах үзэлд хамаатай эсэхийг шалгаж эхлэв.
- Украины хилчид Славянскийн хүүхэд эмэгтэйчүүд голдуу дүрвэгсэдийн автобусыг Орост оруулаагүй учир тэд явганаар яван Орост ирцгээжээ.
Кадыров: "чеченийн сумангууд" Украинд байхгүй. Зүүн өмнөд нутагт зөвхөн 14 сайн дурынхан очсон.
- Өөрийгөө тунхагласан Донецкийн ард улсад (ДАУ) энх тайван, амгалан байдлыг шаардсан цуглаан хотын төвд нь боллоо.
- Порошенко Европын холбоотой эвсэх гэрээнийхээ хэсгийг Брюссельд биш, Киевт хийхийг хүсч байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч өмнө нь тангараг өргөх ёслолынхаа дараа уг гэрээнд гарын үсэг зурах саналаа хэлж байжээ.
- ДАУ-ын эрх баригчид Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын ажиглагчдыг тагнуул байсан эсэхийг шалгаж байгаа гэсэн талаар мэдэхгүй хэмээн хэлж байна. Өмнө нь Славянскийн “ард түмний мэр” тус байгууллагын ажиглагчид түүний талынхны мэдэл дэх хүчний гарт байгаа гэсэн юм.
- Украины ДХЯ ойрын өдрүүдэд Европоос худалдан авсан 3000 хуягт хантаазаа авна гэж мэдээлжээ. Зүүн өмнөд нутагт тусгай ажиллагаа явуулахад тэднийг зориулах ёстой гэнэ.
Фото: REUTERS/ Yannis Behrakis
- Донецк хотын захиргаа оршин суугчдыг Нисэх буудал, МЕТRO дэлгүүрийн районд орохгүй байхыг анхааруулж байна. Тэнд өдөр бүр буун дуу тасрахгүй байна. Энгийн иргэдээс амь үрэгдэгсэд ба шархдагсдын тухай мэдээлэл бас тасрахгүй байгаа.
Фото: East News/ Kyodo
- Украины зүүн хязгаарын хилийг бэхжүүлэхээр хилийн шинэ отрядуудыг байгуулж байна.
“Засаг хүүхдүүдийг аюулгүй газар эртнээс нүүлгэн шилжүүлэх ёстой байсан ажлыг унагалаа” гэж Украины бүс нутгийн намын депутат Ирина Бережная мэдэгдлээ.
- Донецийн нисэх буудлын орчим амь үрэгдэгсдийн дунд шархадсан хүмүүсийг зөөх ажилд кикбокийн дэлхийн аварга Николай Леонов оролцжээ.
- “Шахтер” хөлбөмбөгийн багийн дасгалжуулалтын баазын орчим буудалцаантай байна.
- Донецкийн олон улсын нисэх буудлын районд өчигдрийн турш байлдаан үргэлжлэв
Бэлтгэсэн Ш.МЯГМАР