Tom n Toms Coffee албан ёсны эрхтэйгээр үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.31-нд нийтлэгдсэн

Tom n Toms Coffee албан ёсны эрхтэйгээр үүдээ нээлээ

Модернайзи ХХК нь 2013 оны 7дугаар сард гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын бренд кофе кафе болох ТОМ Н ТОМС-ийг Монгол улсад нээх албан ёсны онцгой эрхийг анх удаа худалдан авсан бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 31-ны өдөр албан ёсны нээлтээ хийж байна.

Том н Томс бренд нь 1998 онд Солонгос улсад үүсгэн байгуулагдаж дэлхийн улс орон бүрт салбар үүдээ нээж  өргөжин тэлж байна. 2008 онд Сингапур түүний дараагаас АНУ, Австрали, БНХАУ, Сингапур, Тайланд, Армени зэрэг орнуудад салбараа нээн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Кофе кафе дундаас манай брэнд зөвхөн кафе дотроо шууд бэйкеригээ хийдэг бөгөөд олон төрлийн презел болон бусад талх гурилан бүтээгдэхүүнийг ил гал тогооонд зочдын дэргэд гурилаа зууран шууд бэлтгэдэгээрээ бусдаас онцлог юм. Өөр хаана ч байхгүй онцгой амтыг Томн Томс хэрэглэгчиддээ түгээдэг.

Томн Томс кофе брэнд нь улсдаа томоохонд тооцогдох кофе үйлдвэрлэх үйлдвэртэй бөгөөд хамгийн шилдэг шинэ үеийн дэвшилтэт технологийг ашиглан үйлдвэрлэж байна.Ийнхүү дулаан уур амьсгал бүхий интерьер,тав тухтай шинэлэг орчинд хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ халуун яриа өрнүүлэх боломжийг Том н Томс олгож байна.

Хаяг: СБД, Орчлон дунд сургуулийн замын урд, GB Plaza, 1дүгээр давхар

Утас: 7710-9494

https://www.facebook.com/TOMNTOMSCOFFEEMONGOLIA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж