Учир нь тэр “Уралдааны өмнө гол Фаворитуудын нэг байх дуртай” гэж Формула нэгийн албан ёсны цахим хуудсан өгсөн ярилцлагадаа дурджээ. Ийм л учир өнгөрсөн 2 жилийг Рено багт өнгөрүүлэх хэцүү байсан. Ренод байхад зөвхөн оноо авах хэмжээнд яригддаг байсан нь Испани нисгэгчийн ундууцлыг хүргэдэг байсан бололтой. Мөн тэрээр Феррари багийн түүхийн хуудсын нэг хэсэг болж тус багийн нисгэгч болж яваадаа үнэхээр бахархдаг гэнэ. Ферарри мэдээж хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй баг учраас нэр алдарт дуртай Алонсогийн хүсэл сонирхолд нийцдэг аж.
Тэрбээр мөн 2007 онд Макларен багаас гарсны дараа Феррарид очих бодол анх удаа төрсөн гэх бөгөөд одоо нэгэнт ирж чадсан учраас “Формула 1”-ийн кариераа энэ багт дуусгах хүсэлтэй гэнэ. Мэдээж ингэхийн тулд тогтмол өндөр амжилтыг үзүүлж байх шаардлагатай. Үүнийг ч мэдэж байгаа Алонсо өөрт байгаа бүхнээ зориулж байж удаан хугацаанд улаан өнгийг Формула нэгт тодорхойлж явах юм. Сүүлийн үед ч тэрээр би өрсөлдөөн эргэн ирлээ гэх мэтээр ярьж эхэлсэн бөгөөд өөртөө итгэх итгэл болоод машины бусад багуудтай харьцах үзүүлэлт сайжирсны дээр тус багийн арын албан Макларэны гол хүнээр хүчээ зузаатгасан учир боломжгүй гэх зүйлгүй билээ.
Score studio.