Хятадад газар хөдлөж, 45 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.31-нд нийтлэгдсэн

Хятадад газар хөдлөж, 45 хүн гэмтжээ

 

Мьянмар улсын хилийн ойролцоох Хятадын нутагт өчигдөр /V.30/ хүчтэй газар хөдөлснөөс 45 хүн гэмтэж бэртэн, 180 мянга гаруй хүнийг түр хорогдох байранд нүүлгэн шилжүүлжээ. Хятадын албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Мьянмартай хил залгадаг Юнь Ань мужийн Yingjiang хотод 6.1 магнитудын хүчтэй болсон байна. Харин АНУ-ын геологийн судалгааны төвөөс газар хөдлөлтийн хүчийг 5.9 магнитуд гэж мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас цунамын гамшиг үүсч болзошгүй гэж үзэн зарим хэсэгт  цахилгааны хязгаарлалт хийсэн байна. Юнь Ань мужийн албаныхны зүгээс хүчтэй газар хөдлөлт болсон хотод аврах ажилд туслуулахаар 1000 гаруй цэргийг дайчилжээ. Тус хотод 300 мянга орчим хүн оршин суудаг аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр газар хөдлөлтийн чичиргээ Мьянмар улсын Качин мужийн нийслэл Мьичина хотод хэдэн секундэд мэдрэгдсэн гэнэ.

 

Үүнээс өмнө өнгөрсөн наймдугаар сард Юнь Ань мужид хүчтэй газар хөдөлснөөс таван хүн амь үрэгдэж байсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж