Портсмунт клубын довтлогч Кану ахин үндэсний шигшээ багаасаа тоглохгүй. Тэрээр ОУ-н карьертаа цэг тавьсан байна. Дэлхийн аваргын талбайд Нигерийн шигшээ баг тун тааруу амжилт гаргасан. Ганц ч хожилгүй хэсэгтээ сүүл мушгисан. Гэлээ гээд Үндэсний шигшээ багаа орхих болсон Канугийн шийдвэр үүнтэй огт хамааралгүй. Нэлээд эртнээс ийм бодолтой байсан гэнэ. Тэрээр 1994 оноос хойш тасралтгүй 16 жилийг шигшээ багтайгаа өнгөрүүлсэн ба энэ хугацаанд нийт 80 тоглолтод оролцож, олимпиос алтан медаль, үндэстний цомын тэмцээнээс мөнгө хүрэл медаль хүртсэн амжилттай. Мөн 1993 онд өсвөрийн хөлбөмбөгийн дэлхийн аварга болж байжээ. Хар багаасаа буюу 16-тайдаа олонд танигдсан Кану Аваргуудын лиг болон УЕФА-ын цом, Голландын аварга, Примьер лиг болон ФА Cup-ын эзэн болж байсан юм. Түүнчлэн Африкийн шилдэг тоглогчоор хоёр удаа шалгарч байжээ.
Score stuio.