Хууль тогтоомжийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Хууль тогтоомжийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж