Аудит үндсэн чиглэлийн биелэлтийг хангалтгүй гэж

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Аудит үндсэн чиглэлийн биелэлтийг хангалтгүй гэж

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланд хийсэн дүгнэлтээ УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Уг дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг уншиж танилцуулсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөх албаны хүмүүс байхгүйгээс энэ асуудлыг дараагийн долоо хоногийн чуулганы хуралдаан хүртэл хойшлуулаад байна.

Энэхүү дүгнэлтэд,  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг оны эхнээс жигд хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийн явцыг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн заалтыг Засгийн газар зөрчсөн гэж дүгнэжээ. Мөн Засгийн газрын энэхүү хариуцлагагүй байдлаас болж үндсэн чиглэлийн биелэлт туйлын хангалтгүй үр дүнтэй гарлаа. Үндэсний аудитын газраас 2013 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 59 хувь буюу “хангалтгүй” гэж үнэлсэн нь үүний нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, үндсэн чиглэлд тусгасан нийт 165 зорилтоос 111 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байна. Засгийн газар 2013 онд 1824 км хатуу хучилттай автозам ашиглалтад оруулсан гэж олон нийтэд зарлаж байсан бол Үндэсний аудитын газрын тайлангаар 1017 км автозамыг ашиглалтад оруулсан гэж дүгнэжээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж