УИХ-ын чуулганы хуралдаан дээр 2013 оны төсвийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэх үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Х.Золжаргал шүлхийтэй тэмцэхэд зориулсан хөрөнгийн талаар тайлбар хийлээ.
Ямартаа ч Хэнтий, Сүхбаатар аймгуудад гарсан шүлхий өвчний голомт устаж, халдварын тархалт зогссон тул өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан шүлхий гарсан голомтыг бүгдийг дарсан гэнэ. Гэвч дэд сайд ярианыхаа дунд “Баян-Өлгий аймгаас шүлхийн сэжиг бүхий дээж ирсэн байгаа” хэмээн мэдээллэсэн байна.
Б.ХАНД