Martell Webster Портланд хотыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Martell Webster Портланд хотыг орхилоо

Миннесота Тимберуолвес баг драфтын 16 дахь сонголтоороо Невадагийн мэргэн бууч Люк Баббиттыг сонгон авч, түүний довтлогч Райн Гомезийн хамтаар Портланд Трэйл Блэйзэрс баг руу илгээжээ. Оронд нь довтлогч Мартэлл Уэбстерийг авч байна. Гэхдээ энэ солилцоог албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд солилцоо явагдсаныг мэдэх нэгэн Ассошиетэд Агентлагт мэдэгджээ.

Баббитт Блэйзэрст ирснээр Ламаркус Олдриж, Брандон Рой нар холын зайн шидэлтүүдээр тус болж чадах юм. Харин Уэбстэрийн хувьд 9,4 оноо 3,3 сба өнгөрсөн улиралд Портланд багт дунджилж байсан бөгөөд одоо түүний үүрэг Миннесотад чухам ямар байх нь тодорхойгүй боллоо. Гарааны тоглогч уу эсвэл сэлгээ юу. Харин Гарнеттийн сэлгээгээр Бостонг орхиж, Миннесотад ирж байсан Гомез 10,9 оноо 4,6 сба дундчилж байсан бөгөөд одоо Уэбстэрийн солилцоогоор Портландад ирлээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж