Радваньска шилдгүүдийг төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Радваньска шилдгүүдийг төлөөлнө

Польшийн Агнешка Радваньска.

"Ролан Гаррос" буюу "Францын нээлттэй тэмцээн"-ий ганцаарчилсан төрлийн гуравдугаар тойргийн тоглолт өнөөдрөөс эхэлж, шөвгийн 16-д өрсөлдөх теннисчид тодрох юм.

Энэ сарын 25-нд эхэлсэн "Ролан Гаррос"-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийг гуравт эрэмбэтэй Польшийн Агнешка Радваньска тэргүүлж байна. Өнгөрсөн жилийн аварга, дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямс, хоёрт эрэмбэлэгдсэн БНХАУ-ын Ли На нарын шилдэг теннисчид эхний тойргоос тэмцээнийг орхисон. Тиймээс өдгөө гуравт эрэмбэлэгдэж буй Польшийн Агнешка Радванька, долоод эрэмбэтэй ОХУ-ын Мария Шарапова нар тэргүүлэх магадлалтай теннисчдийн тоо зүй ёсоор бичигдэж ирлээ. Тэдний хувьд 1/32, 1/16-ийн өрсөлдөгчөө буулгах аваас хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөх юм.

Нөгөө хэсгээс БНХАУ-ын Ли На, 13-т эрэмбэлэгдсэн Данийн Каролине Возняцки нарын шилдэг теннисчид тэмцээнийг орхиод байгаа. Энэ хэсгээс дөрөвт эрэмбэлэгдсэн Румын Симона Халеп, тавд Чехийн Петра Квитова болон "Ролан Гаррос"-ын 2012 оны дэд аварга Италийн Сара Эррина нарын шилдэг теннисчид буй. Сербийн Елена Янкович, Ана Иванович болон АНУ-ын Слоан Стипэнс, Канадын Бушард нарын залуу теннисчид буй. Эднээс томоохон өрсөлдөөн гарч шөвгийн наймд хэн нь гарч мэднэ.

Эхний тойргуудад шилдэг теннисчид олноор бүдэрсэн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл сонирхол дүүрэн үргэлжилж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж