Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын 32 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Европын орнуудад болох олон улсын үндэсний бүжгийн фестивалиудад оролцохоор замдаа гарчээ.
Уг арга хэмжээг Б.Эрдэнэхуягийн үүсгэн байгуулсан Үүрдийн Монгол Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа аж. Үүрдийн Монгол төрийн бус байгууллага нь Франц улсын Montigny-les-Metz хотод байдаг бөгөөд Франц улсад 2004 оноос эхлэн Монгол Улсын соёл, аж ахуй, Монгол дуу хөгжим, фото зураг, олон улсын үзэсгэлэн худалдаа, Монгол гэр гэх мэт Монгол улсаа сурталчилсан олон арга хэмжээнд амжилттай оролцож байжээ.
Э.ТЭКҮ