Меркель нөлөө бүхий эмэгтэйгээр тодров

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Меркель нөлөө бүхий эмэгтэйгээр тодров

Forbes сэтгүүл 2014 оны дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйг тодруулсан бөгөөд эдгээр дундаас Германы анхны Канцлер Ангела Меркелийг нэгдүгээрт тодруулжээ. Харин жагсаалын хоёрдугаарт энэ жил АНУ-ын холбооны нөөцийн сангийн дарга Жанет Иеллэн. Гуравдугаарт,Microsoft –ийн Билл Гейтсийн эхнэр “Bill and Melinda” сангийн тэргүү Мэлинда Гейтс бичигджээ. Тэдгээрийн араас Бразилийн төрийн тэргүүн Дилма Руссеф, Олон  улсын валютын сангийн дарга Кристан Лагард нар багтаж. Жагсаалтын эхний аравт АНУ-ын тэргүүн хадагтай Мишель Обама бичигдсэн олны анхаарлыг нэлээд татаж буй аж.

 

 

Б.ХАНД

Эх сурвалж: Usa.chinadaily.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж