Дэлхийн тамхигүй өдөр маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын тавдугаар дунд сургуулийн 1000 сурагч “Тамхичин биш тамирчин байя” уриан доор тамхинаас татгалзаж байгаагаа Чингисийн талбайд цугларч илэрхийллээ. Энэхүү парадын үеэр сурагчид тамхи татахгүй байх тангараг өргөсөн юм.
ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотогш зайд тамхи худалдаалахгүй байх тухай хууль хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрсөн. Гэвч тус сургуулийн ойролцоо хүнсний дэлгүүрүүд тамхи нууцаар ширхэглэн худалдаалдаг болохыг сурагчид хэлж байлаа.
Д.ЖАРГАЛ