Баяр наадмыг зохион байгуулах салбар хорооныхон өнөөдөр 15.00 цагаас хуралдахаар болжээ. Тус хуралдаан Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд болох юм байна. Энэ жил наадамд 632 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд буй. Одоо Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагийн авто замыг засварлах ажил ид дундаа яваа. Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд М.Энхболд энэхүү бэлтгэл ажлын явцтай танилцан, зарим үүрэг даалгаврыг чиглэл болгон өгсөн бөгөөд биелэлт ямар байгаа талаар өнөөдрийн хуралдаанаар голлон ярилцах аж. Түүнчлэн бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой зарим даалгаврыг ч өгөх юм байна.
Г.Дарь