Цагаан ордны ажилтан, Билл Клинтонтай жиг ургуулсан дуулианы эзэн Моники Левински өөрийн цуутай цэнхэр даашинзаа зараад муугүй мөнгө олох боломжтой болов.
Лас-Вегасийн Эротикийн музей Моникагийн цэнхэр даашинзийг авмаар байгаа ба тэд тэр үзмэрийн төлөө 250 мянган доллар төлөхөд бэлэн байгаагаа дуулгаж. Үүний зэрэгцээ ажил олоход хүндрэлтэй байгаа Левинскид тэд жилийн 100 мянган долларын цалинтай ажлыг санал болгож байна.
Амьдрахад нь хүнд байгаагаа хэлсэн түүний ярилцлага саяхан нийтлэгдсний дараа үзэсгэлэнгийн цогцолборын захирал дээрх саналыг гарган тавьжээ. Мөн тэрээр “АНУ-ын ерөнхийлөгчтэй холбоотой түүх таны амьдралд ингэж муугаар нөлөөлнө гэж төсөөлсөнгүй. Танд Эротикийн музейн менежерийн ажлыг санал болгож байна” гэсэн байна.
Харин Левински хэрхэн хариу өгсөн нь тодорхойгүй байна. Левински гэсэн овог нэрийтгэл нэр болон хувирч сексийн элдэв дуулианыг өгүүлэх болжээ. Энэ бүгд нь музейд нэмэлт реклам болох нь дамжиггүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР