Энэ оны дөрөвдүгээр сард банкууд нийт 1968 иргэнд 111.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Харин нийт ипотекийн зээлийн хэмжээ 2280.5 тэрбум төгрөг, зээлдэгчдийн нийт тоо 56137 болжээ. Банкуудын ипотекийн зээлийн өсөлтийн хурд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 107.4 хувиар өссөн байна. Харин 2014 оны эхэн үетэй харьцуулахад 12 хувиар нэмэгджээ. Монголбанк өнгөрсөн оны зургаадугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээс хойш энэ төрлийн зээлийн хувь хэмжээ эрс нэмэгдсээр буй билээ.
Г.БАТ