УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 78.8 хувийн саналаар баталлаа. Уг тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, баталсан юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталснаар ирэх 2017 он хүртэл Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байхаар тусч байна.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас оруулж төслөөр тус ордод төр 34 хувь эзэмшихээр заагаад байгаа юм.
Г.ДАРЬ