Интерактив ширээ удахгүй худалдаанд гарна | News.MN

Интерактив ширээ удахгүй худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Интерактив ширээ удахгүй худалдаанд гарна

Хөгжим сонирхогчдын хувьд  CD-ны  цуглуулгаасаа сонсох гэж буй нэгийг айж олох амаргүй байдаг. Дууны сонголтоос шалтгаалж хэзээ, ямар үед сонсох нь гарцаагүй таашаал. Айден Арбел, Дана Ейчи болон Йоззи Лугаси нар хөгжим сонирхогчдын энэ таашаалд эргэлзээгүй нийцэх  нэгэн  интерактив хөгжмийн ширээг зохион бүтээсэн байна. Уг ширээ нь тоон дүрслэл бүхий гадаргуутай тул дуртай хөгжмөө сонгоод дээр нь дарахад хөгжим эгшиглэх юм. Мөн дууны клип үзэхийг хүсвэл өөр хэсэгт нь томоор дэлгэн харж болох гэнэ. Мөн ширээн дээрээсээ дуртай дууныхаа талаархи мэдээлэл, үг, болон хамтлаг дуучныг нь мэдэж авч болно.  Таны сонгосон дууны төрлөөс хамааран ширээ таны дуртай өөр нэгэн дууг бас сонгож өгөх аж.  Дуртай дууныхаа төрөл жанртай адил дуу болон олны тэр бүр мэддэггүй дууг  хайх нь  од хайхтай адил байдаг бол интерактив  ширээнээс үүнийг амархан хайж олж  болно. Уг ширээг бүхэлд нь болон хэсэгчлэн ашиглаж болох бөгөөд видео хэсэгт клип гарч байхад аудио хэсэгт өөр дуу сонсох боломжтой юм.   Amusity нэртэй уг интерактив ширээг зохион бүтээгчид  нь ойрын хугацаанд хэрэглээнд гаргахаар төлөвлөж байгаа  гэнэ. Зөвхөн гэрт ч биш кафе, клуб, болон хөгжмийн шоуны үеэр ч ашиглаж болно гэж зохион бүтээгчид нь ярьж байна.

Бэлтгэсэн Н.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж