Рио Тинто монголчуудыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Рио Тинто монголчуудыг буруутгав

Өнгөрөгч лхагва гаригт 300 орчим ажилтнаа халсан Оюутолгой компанийн талаар Рио Тинто зүгээс тайлбар хийхдээ энэ нь Монголын Засгийн газартай ойлголцож чадаагүйтэй холбоотой хэмээн мэдэгдсэн байна. Энэ талаар  “The Times”-т мэдээлжээ.  Оюутолгойн зэс, алтны уурхай бүрэн үйлдвэрлэлд хүрснээр 2021 он гэхэд Монголын ДНБ-ий гуравны нэг хувийг бүрдүүлнэ урьдчилсан тооцоо байгаа аж. Олон улсын шинжээчдийн дүгнэж буйгаар цомхтгол хийх болсон нь төслийг урагшлуулахад шаардлагатай алхмуудыг Монголын талаас яаралтай хийхийг сануулж байгаа явдал гэсэн байна.Харин Уул уурхайн яамны зүгээс “Оюутолгой”-н  далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хөрөнгө оруулагчдаас болж удааширч буйг хэлж байгаа юм.

 О.САР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж