53903 өрх дөрвөөс дээш хүүхэдтэй

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

53903 өрх дөрвөөс дээш хүүхэдтэй

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөлийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд 93 хувийн саналаар баталсан. Шинээр батлагдаж байгаа хуулинд зааснаар эхийн алдар нэгдүгээр зэргийн одонг зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгож байх, харин дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд хоёрдугаар зэргийн одон олгож байхаар болсон. Эдгээр эхчүүдийг дэмжих зорилгоор шинээр эхийн алдар нэг, хоёрдугаар зэргийн одон авч байгаа эхчүүдэд нэг удаа 500,0 мянга болон 1 сая төгрөг олгож байх нь зүйтэй гэж хууль санаачлагч гишүүд үзсэн. Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүнгээр Монгол Улс нийт 541149 өрхтэй байгаа байгаа бол, үүнээс 53903 дөрөв буюу түүнээс дээш хүүхэдтэй байгаа гэсэн дүн мэдээ байна.

Жилд дунджаар 500 орчим эхчүүдийг нэгдүгээр зэргийн одонгоор шагнадаг бол 1500 орчим эхчүүдийг хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг болсон байна. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу эхийн алдар нэг хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд жил бүр 500 мянгаас нэг сая төгрөг олгож байхаар тооцоход, жил бүр дунджаар 96 тэрбум төгрөг нэмж шаардагдах тооцоо гарч байгаа болохоор одоо олгож байгаа мөнгөн тусламжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж