Өнөөдрөөс зам хаагдана

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс зам хаагдана

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртлэх 17,6 км авто замыг шинээр барих ажил хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Тус зам барилгын ажлын хүрээнд “ЭСТО” компани зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2,2 км авто замыг 10 хоногийн туршид хааж зам засварын ажил хийх юм байна.

Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10 хүртэл хуучин асфальтон хучилтыг дахин боловсруулах, мөн замын суурь асфальтон хучилтыг дэвсэх ажлуудыг гүйцэтгэж байгаа ажээ. Тиймээс 10 хоногийн хугацаанд 2,2 км тус авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх гэнэ.

 

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж