Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан “Эрх чөлөөний талбай”-г засч, шинэчлэн “Тусгаар тогтнолын талбай” болгон иж бүрэн шинэчлэн тохижуулах ажил эхлээд удаагүй байна. Засварын ажлын эхний ээлжийг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах юм байна. Үе үеийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд зориулсан хөшөөтэй, орчин үеийн шийдэл загвартай газраас оргилох усан оргилууртай, ургамалан болон цэцгийн мандал, гэрэлтүүлэг гээд барилга, архитектурын төгс шийдэл, зохиомжоор зураг төсөл гаргасан байгаа аж.
П.Наран
П.Наран