Каннын наадмын хаалтын өдрүүд болж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Каннын наадмын хаалтын өдрүүд болж байна

Канны кино наадмын хаалтын үйл ажиллагааг тохиолдуулан Парис хотноо наадмын үеэр шилэгдэн тодорсон 12 киног олон нийтэд толилуулах бөгөөд үүнтэй холбогдуулан зургадугаар сарыг дуустал Парис болон Францын бусад том хотуудад олон арга хэмжээ зохиогдох төлөвлөгөөтэй байна. Шүүгчид наадамд оролцсон нийт 20 бүтээлүүдээс дөрвийг нь онцлон шагнажээ.

Үүнд, Аргентин улсаас гаралтай найруулагч Пабло Траперогийн “Үдэшлэгийн охин”, унгарийн найруулагч Корнел Мундрусцогийн “Цагаан бурхан”, Швед улсын найруулагч Рубен Остлундийн “Жуулчин”,  мөн “Дэлхийн давс” гэх бразилийн зурагчин Себастиао Салгадогийн ажил амьдралынхан тухай өгүүлсэн баримтат киног онцолжээ.

Кино шүүмжлэгчдийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг шүүмжийн долоо хоногийн тэмцээнд долоон богино хэмжээний ба бүрэн хэмжээний кино оролцсон бөгөөд тэдгээрээс Украин улсын найруулагч Мирослав Слабошпитскийгийн “Овог отог” хамгийн их сайшаал хүртсэн бүтээлээр тодорсон юм. Уг кинонд асрамжийн газар байх хэлгүй сонсголгүй хүмүүс хэрхэн гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэг шиг ажиллаж буй талаар гардаг. Жүжигчид хоорондоо киноны турш дохионы хэлээр харилцдаг аж.

Наадмын дараа залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой кино найруулагчдын нийгэмлэг нь Парис хотноо форум уулзалт зохион байгуулах бөгөөд Канны наадамд оролцсон бүх кино бүтээлүүд Марсэль, Женев, Бруссэль, Ром гэсэн хотуудад тус тус нээлтээ хийх юм байна.

Б.ХАНД

Эх сурвалж: Le monde

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж