Н.Батбаяр: Төсөлд нэмэлт оруулахаар татаж авсан

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр: Төсөлд нэмэлт оруулахаар татаж авсан

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр Шинэ төмөр замын төслийг эргүүлэн татсан. Уг тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн  бөгөөд хойд хөрш рүү өргөн царигтай, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар тогтоолын төсөл юм. Энэ төслийг ямар шалтгаанаар буцаасан талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас тодрууллаа.

-Шинэ төмөр замын төслийг Засгийн газраас эргүүлэн татсан байна. Ямар шалтгаанаар эргүүлэн татах болов?

-Засгийн газрын ээлжит  бус хуралдаан өчигдөр болж, Төсвийн хүрээний мэдэгдлийг дахин өргөн барих,  Шинэ төмөр замын төслийг эргүүлэн татаж авах тухай асуудлыг ярилцсан. Эргүүлэн татсан шалтгаан нь тодорхой хэмжээний нэмэлт оруулах шаардлагатай байсан учраас эргүүлэн татахаар болсон. Тиймээс энэ асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ирэх долоо хоногт өргөн барина.

-Тухайлбал, яг ямар тодотгол хийх юм бэ?


-Манай урд хөрш нарийн, хойд хөршийн төмөр замын цариг нь өргөн байдаг. Бид хоёр талын хөршүүдтэй ямар байдлаар төмөр замаа холбох, яаж зохицуулалт хийх вэ гэсэн заалтуудыг шинээр тусгаж өгнө. Түүнээс цариг болон маршрутад ямар нэг өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл, зарим нэг нэмэлт оруулах шаардлагатай байна гэж ойлгож болно.


-Төслийг эргүүлэн татсан нь Ерөнхий сайдын ОХУ-ын айлчлалтай холбоотой гэсэн олон нийтийн хардлага байна?


-Ерөнхий сайдын айчлалтай холбоогүй. Маршрут болон царигт өөрчлөлт орохгүй.


Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж