Долоо хоногт 57 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Долоо хоногт 57 дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 57 дуудлага ирснээс гал түймрийн 32, галын зөрчлийн 18, зам тээврийн ослын хоёр, ахуйн ослын нэг, шороонд дарагдсан нэг, өндрөөс унах оролдлогын нэг, хаалга онгойлгох нэг, ой хээрийн түймрийн нэг дуудлагатай байжээ. Тухайлбал,

-БГД-ийн наймдугаар хороонд барилгын бохирын шугам тавих ажлыг гэрээгээр гүйцэтгэж байсан иргэн С хэвтээ байрлалтай давчуу зайтай цооног нүхэнд өвдөгнөөс дооших шилбэний хэсэг нуранги шороонд дарагдсан байсныг ухаж гарган амь насыг нь аварсан байна.

-БЗД-ийн 20 дугаар хороо, Бардайн ам гэдэг газарт ой хээрийн түймэр гарч, дүүргийн Онцгой  байдлын хэлтсийн дарга дээд түрүүч Ж.Ганболд, Нийслэлийн Аврах отрядын дарга, дээд түрүүч Д.Ганболдоор ахлуулсан нийт 21 албан хаагч ажиллаж 0.5 га газар шатаж байсныг бүрэн  унтраажээ.  

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хурхын голын хойно Алтан дуулга ууланд ойн түймэр гарч, Нийслэлийн  Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч шуурхай ажиллаж 27-ны өдрийн 18.00 цагт түймрийг цурманд оруулж, одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн Аврах отрядын 25 албан хаагч Туул голын орчмоор амарч, зорчиж буй 1500 гаруй иргэнд гол, усны аюулаас сэргийлэх сэрэмжлүүлэг, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 25 албан хаагч Улаан эргээс бүрэг эрэг орчим хүртэлх голын сав дагуу амарч байсан 169 иргэнд гол, усны аюулаас сэргийлэх талаар анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажилласан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж