10 жилийн дараа нисдэг галт тэргэнд сууна

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

10 жилийн дараа нисдэг галт тэргэнд сууна

Хувийн унаанаас нийтийн тээврийн хэрэгсэл нь байгаль орчинд хамгийн аюул хохирол багатай унаа гэдгийг бид мэднэ. Гэвч автобустай холбоотой маш олон гомдол санал гардаг. Британы зохион бүтээгч Крис Ханли  зорчигчдын гаргадаг дээрх гомдлыг шийдвэрлэхийн тулд  нэгэн боловсронгуй  тээврийн хэрэгсэл  зохион бүтээжээ. Уг тээврийн хэрэгсэл нь соронзон оронд агаарт өргөгдөн хөвж явах гэнэ. Тэнгэр баганадсан  барилгууд уг шинэ хөлгийн гол зогсоол болох бөгөөд хүмүүс барилгын хамгийн дээд давхараас унаандаа сууж болох юм. Хөлгийн “далавч”  нь 360 градус эргэх  тул автобусны  явах боломжгүй газруудыг ч туулах чадалтай болгож байгаа юм. Далавч бүтэн эргэсэн ч зорчигчдод нэг л байрандаа байх бөгөөд галзуу хулганад суусан мэт аймшигтай зүйл болохгүй гэж зохион бүтээгч ярьж байна. Уг тээврийн хэрэгсэл нь орчин үеийн хүн ам шигүү суурьшсан хотуудад арваад жилийн дараа үйлчилгээнд  нэвтрэх бөгөөд техникийн ажилд цаг хугацаа шаардлагатай байгаа аж.

Бэлтгэсэн Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж