KFC түргэн үйлчилгээтэй сүлжээ рестораны шунан дурлам амтат шарсан тахиа дэлхийн 120 гаруй орноор аялж, өдөр бүр 100 сая гаруй үйлчлүүлэгчдэд баяр хөөр авчирсаар Монголд хүрэлцэн ирээд даруй НЭГ жил болжээ.
Яг нэг жилийн өмнө, тодруулбал 5 сарын 29-ны 12.45 минутанд дэлхийн брэнд KFC ресторан KFC, Бизнес Плаза салбарт нээгдэж байснаа эргэн дурсаж, үргэлж хамт байдаг хэрэглэгч, харилцагч, ажилтнуудтайгаа 1 жилийн ойн баяраа тэмдэглэж, баярын бялуугаа хуваалцлаа.
KFC Бизнес Плаза салбарт хүрэлцэн ирсэн хэрэглэгч, харилцагч нартаа хандан Таван Богд Фүүдс компанийн гүйцэтгэх захирал Д. Хулан: – Бидэнтэй хамт байдаг хэрэглэгч, харилцагч, үйлчүүлэгч нартаа БАЯРЛАЛАА, бид илүү их хичээн ажиллах болно хэмээн өгүүлсэн юм.
2013 оны сарын 29-нд KFC-ийн түргэн үйлчилгээтэй хоолны сүлжээ ресторан монголд нээгдэх тэр үед KFC монголд нээгдчиж гэсэн амнаас ам дамжих амтат мэдээ, хаалгаар нь гарсан урт дараалал, хүлээлт, KFC-ээр амьсгалсан олон нийтийн сүлжээ, хүмүүсийн сэтгэгдэл, өдөр тутмын сонины тэргүүн нүүрний онцлох нийтлэлүүд гээд олон зүйл та бидний санаанд үлджээ. Тэгвэл энэ нэг жилийн хугацаанд KFC түргэн үйлчилгээтэй ресторан маань нийслэл хотод 3 салбараа нээж үйл ажиллагаагаа явуулж байгаа бол тун удахгүй Тэнгис кино театрын ойролцоо 4 дэх салбараа нээх тухай баярт мэдээг энэ өдөр хэрэглэгчидтэйгээ хуваалцлаа.
Нэг жилийн хугацаанд тус хамт олон салбарынхаа тоо нэмэхийн хамт хэрэглэгчдэдээ зориулсан олон шинэ бүтээгдэхүүн гаргасан билээ. Амтат шарсан тахиа, бургер, твистерт дурлагсад төдийгүй өдрийн өег багц, жинхэнэ итали кофе, свийт амттанд дурлагсад, төрсөн өдөрөө тэмдэглэх бяцхан үрс KFC-г зорьдог билээ.
70 жилийн өмнө Хурандаа Сандерсын 11 төрлийн ургамал, амтлагч бүхий нууц жороор бэлтгэсэн хосгүй амттай шарсан тахианы ресторан нь өглөөний 10 цагаас оройн 23 цаг хүртэл ажилладаг. KFC –ийн юу нь тийм ихээр татдаг вэ? гэсэн асуултанд боломжийн үнэ хамгийн гол нь дэлхийд танигдсан давтагдашгүй сайхан амт, эрүүл, баталгаат байдал, ая тухтай орчин гэж үйлчлүүлэгчид хариулдаг.