Эдүгээ Швейцарийн бүх үеийн цаг урлаачдын дундаас өв уламжлал, туршлага хийгээд түүх соёлоороо хамгийн баялаг, нэр төрийн баталгаа болсон тансаг зэрэглэлийн, нэр хүндтэй Baume & Mercier брэнд 2014 онд шинээр гаргасан Clifton коллекцоо Монголд танилцуулах арга хэмжээг 2014 оны 5-р сарын 23нд Централ Тауэрын 2-р давхарт байрлах өөрийн дэлгүүртээ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Baume & Mercier брэндийн Азийн бүс нутгийг хариуцсан гүйцэтгэх захирал Ромейн Дизау хүрэлцэн ирж шинэ коллекцоо зочдод танилцуулсан юм. Тэрээр “1950 оны загвараас санаагаа авч, цагны эд ангийг уламжлалт хэв загвараар нь хадгалахыг эрмэлзсэн Clifton коллекци нь жинхэнэ сонгодог бөгөөд цаг сонирхогчдын хүсэл мөрөөдөл, тансаг загварын цаг үйлдвэрлэх мэдлэг туршлагын хосгүй өв уламжлалын бэлгэ тэмдэг болохоос гадна бүтээгчдийнхээ оюун санааны боловсронгуй бүтээл болсон юм” хэмээн онцолж байлаа.
Энэхүү Clifton коллекц нь Baume & Mercier брэндийн мэргэжлийн мастеруудын 183 жилийн мэдлэг туршлага, цаг урлах технологид тулгуурлан нягт нямбай, чамин, уран нарийн хийцтэйгээр бүтээгдсэн тансаг зэрэглэлийн классик цагнууд болох Clifton Red Gold, Clifton Moon Phase, Clifton GMT, Clifton Automatic загваруудаас бүрджээ.
Baume & Mercier брэнд нь нэр хүндийн баталгаа болох төгс боловсронгуй Clifton коллекцоос гадна өөртөө итгэлтэй, боловсролтой бие даасан орчин үеийн хээнцэр бүсгүйчүүдэд зориулсан Linea, гэр бүл, найз нөхдийн аз жаргал, баяр хөөртэй мөчийг санагдуулам Hampton, хурд болон зай хэмжигчтэй хронограф хөдөлгүүртэй ретро чиг хандлагыг илэрхийлсэн спорт загварын Capeland, тансаг дэгжин байдлыг илтгэсэн Classima зэрэг анхаарал татахуйц уран нарийн хийц бүхий цагны коллекцуудтай.