оролцохыг бүрэн хориглож бусад хэсгээр хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр
өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. Үүнийг эсэргүүцэж микро автобусны 1000 гаруй жолооч, кондукторууд Нэгдүгээр хорооллын замд буюу “Саппоро”-гийн өмнөх замыг хааж, 9.30 цагаас суулт хийж эхэлсэн юм.
Тэд хөдөлгөөнийг цаг гаруй хугацаанд хаасны дараа тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд суулт хийж буй иргэдийг хүчээр тараасан байна. Ингэхдээ “Нийтийн тээврийн газар болон холбогдох албаныхан 30 минутын дараа хариу өгнө” хэмээн суултад оролцогчдод хэлсэн гэж жолооч нар ярьж бйана. Одоогийн байдлаар суулт хийж байсан 500 гаруй жолооч, кондуктор “Саппаро”-гийн өмнөх талбайд цуглаад байгаа бөгөөд холбогдох албаныхны хариуг хүлээж байгаа гэв. Тэд “Нийслэлийн Засаг дарга болон Нийтийн Тээврийн газрын шийдвэр маш буруу. Хэрвээ бидэнд хариу өгөхгүй бол “Саппоро”-гийн өмнөх авто зам дээр микро автобус шатааж, эсэргүүцлээ илэрхийлнэ” гэлээ.
Б.Анхаа