Хэвтэн эмчлүүлэгсдийн тал хувь нь хүүхдүүд байжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Хэвтэн эмчлүүлэгсдийн тал хувь нь хүүхдүүд байжээ

Гуравдугаар сарын 8-ны 09.00 цагаас өнөө өглөөний 09.00 цаг хүртэлх хугацаанд 748 хүн нийслэлийн хэмжээнд анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгээр үзүүлжээ. Үүнээс 382 хүн томуугийн улмаас үзүүлсэн байна. Дөрөв хүртэлх насны 245 хүүхэд үзүүлжээ. Нийслэлд нийт 2143 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1169 хүүхэд байна. Нэг хоногт 129 хүүхэд нэмж эмнэлэгт хэвтсэн бол 132 хүүхэд эдгэрч гарчээ. Хүүхдийн түргэний дуудлага 417 байгаагаас 290 нь томуу томуу төст өвчин байгаа аж. Насанд хүрэгчдийн дуудлага буюу 103-аар 583 хүн үзүүлжээ. Үүний 71 нь томуугаар дуудсан байна. Баянзүрх эмнэлэгт 396 хүн, үүнээс 309 нь хүүхэд, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 220 хүүхэд, Сүхбаатар дүүрэгт 331 хүнээс 237 хүүхэд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 133 хүүхэд тус тус эмчлүүлж байгаа ажээ.
Яаралтай тусламжийн төвийн дуудлагад шаардлагагүй тохиолдолд дуудлага дуудах, бага насны хүүхэд тоглох тохиолдол их гарч байгаа нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна. Зарим иргэд оршин буй хороондоо бүртгэлгүй, иргэний үнэмлэх нь тухайн хаягандаа шилжүүлээгүй, эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлөөгүй, хугацаа нь дууссан зэргээс болж эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэл учирч байгааг мөн санууллаа.
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж