
Британы хамгийн их борлуулалттай The Sun сэтгүүл шигшээ багынханд “ Та нар Английн нэр төрийг унагалаа” гэсэн гарчигтай нийтлэл гаргажээ. "Бид хөлбөмбөгийг анх дэлхийд бий болгосон. Гэвч 1966 оноос хойш тэд үүнийг буцааж өгөхгүй зөрүүдэлсээр байна. “"Өчигдрийн тэмцээнд эртний өрсөлдөгч Германд энэ боломжоо алдлаа” гэж уг сэтгүүлд өгүүлсэн байна. Мөн the Daily Mail сонинд "Английн шигшээ багын дасгалжуулагч Фабио Капелло болон түүний багынхан Английн хөлбөмбөгийн түүхэнд дэхь хамгийн ичгүүртэй, үндэстнээ шившигт хутгасан үйл явдлын эзэд боллоо” гэжээ. Шигшээ багынхны үзүүлсэн муу тоглолтод уурлаж бухимдсан олон Капеллог дасгалжуулагчынх нь ажлаас чөлөөлөхийг шаардаж эхэлсэн байна.
"Английн шигшээ баг гурван удаа гоол алдаж, нэг удаа гоол оруулах боломжоо алдаж тэнэгүүд шиг царайлсан нь Капеллогын хариуцлагагүйнх “ гэж Times-д бичжээ. 2008 оноос хойш Three Lions-ын дасгалжуулагчаар ажиллаж байгаа Фабио Капелло ялагдлынхаа дараа хэвлэлийн бага хурал дээр өөрийгөө ерөнхий дасгалжуулагч хэвээрээ байгаа гэдгээ мэдэгджээ.
Сонинууд мөн тоглолтын эхний хагаст Английн хөлбөмбөгч Фрэнк Лампардын оруулсан гоолийг Уругвайн шүүгч Жорге Ларионда тооцоогүйг буруу шийдвэр гаргасан бөгөөд хэрэв шүүгч үүнийг тооцсон бол Англичууд Германтай тэнцчих байсан гэж үзэж байгаа юм. Энэ гоолийг тооцоогүй хоёр л хүн хөлбөмбөгийн талбайд байсан нь шүүгчид гэж Daily Mail бичжээ.
Үүний зэрэгцээ энэ буруу шүүлт нь Фабио Капеллог шүдгүй арслан болгож байгааг зөвтгөх зүйл биш гэж The Sun сэтгүүлд өгүүжээ.
Бэлтгэсэн Н.Энх