“Манекен” жүжгийг тайзнаа тавина

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

“Манекен” жүжгийг тайзнаа тавина

Драмын театрын уран бүтээлчид бэсрэг жүжгийн төслийн хүрээнд уран бүтээлээ толилуулсаар байна. Уг төслийн хүрээнд  драмын театрын долоон найруулагч долоон өөр жүжгээр өөрсдийн дотоод ертөнцөө үзэгчдэд дэлгэсээр байгаа юм. Энэ удаад тус теарт найруулагч Ч.Батнайрамдал Николай Колядагийн “Манекен” жүжгээр зочлох гэж байна. Жүжгийг зургадугаар сарын 11-13-ны өдөр УДЭТ-т дэлгэх ажээ.  

Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Отгонцэцэг нар тогложээ. Жүжгийн үйл явдал хотоос алслагдмал төмөр замын нэгэн өртөөнд амьдардаг хоёр бүсгүйн амьдралаар эхлэх ажээ. Уйтгартай, дүнсгэр амьдралаас залхсан хоёр бүсгүй гэрэл гэгээг хайж, хэн нэгэн ирж тэднийг авч явахыг мөрөөднө. Гэвч хэн ч тэдэн дээр ирсэнгүй. Бүсгүй хүлээсээр л байлаа… Гэтэл нэг өдөр өртөөний уурын зууханд Петр хэмээх залуу ирж, ажилд орсноор жүжгийн үйл явдал сонирхолтой болж ирнэ. Хоёр бүсгүй Петрийг өөрийн болгох гэж хоорондоо өрсөлдөх болжээ. Хувь заяаны эргүүлэг, хүн шиг амьдрах гэсэн тэдний эцсийн тэмцэл, зорилго юу болж хувирах бол…

Э.ТЭКҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж